Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран сургалт зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Дархан-Уул аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу тус аймгийн бизнес эрхлэгчдийг чадавхижуулах сургалтыг өдөр бүр зохион байгуулж байна.
Тус төвөөс өнөөдөр буюу 2025-02-20-ны өдөр “Төсөл боловсруулах сургалт”-ыг зохион байгууллаа.
Уг сургалтаар “Хөнгөлөлттэй зээлийн журам, цахимаар төслийн материал илгээх заавар”-ын талаар мэдээллийг ЖДҮГ-ын Ахлах мэргэжилтэн Б.Энхцэцэг өгч ажиллалаа.
Энэхүү сургалт нь маргааш буюу 2025-02-21-ний өдөр үргэлжлэн явагдах тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу.












Жич: ЖДҮХС-аас олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл хүлээн авах, цахим системд бүртгүүлэх заавар болон маягт татаж авах холбоос