БНСУ-ын Сөүл хотын Дүндэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Жон Сон Ёнг тэргүүтэй төлөөлөгчид 2025/02/17-ны өдөр Дархан хотод хүрэлцэн ирж Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн хоршоологчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон “Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн”-нд оролцлоо. Тэднийг энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хүлээн авч уулзаж мэдээлэл сонсон, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.