Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 82 дугаар захирамжийн дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Батлут, ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, ХХААХҮЯ-ны Ахлах шинжээч Э.Сугарбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дархан-Уул аймагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газарт ажиллаж байна.