МЭДРЭЛИЙН ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?

Ядаргаа нь хэдэн ч насны хүнд тохиолдож болох шинж тэмдэг юм. Үндсэндээ ядаргаа нь дотроо Мэдрэлийн, Биеийн хүчний буюу энергийн, Бэлгийн үйл ажиллагааны, Дархлааны тогтолцооны гэсэн төрлүүдтэй байдаг. Энэ удаагийн нийтлэлээр мэдрэлийн ядаргаа болон түүний шинж, эмчлэх аргуудын талаар дурдъя.

Мэдрэлийн ядаргаа гэж юу вэ?

Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болох үед хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно. Уг өөрчлөлтөөс үүдэн бие мах бодийн бүхий л булчингийн үйл ажиллагаа доголдож эхэлнэ.

Тиймээс мэдрэлийн ядаргаа, архагшиж хүндэрвэл хүн  үхэлд ч хүрч болох аюултай. Судалгаагаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс илүүтэй мэдрэлийн ядаргаанд өртөх эрсдэлтэй нь тогтоогдсон. Тиймээс энэ төрлийн ажил, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байнгын зөв амьдралын хэв маягтай байх хэрэгтэй.

Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болох үед хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно. Уг өөрчлөлтөөс үүдэн бие мах бодийн бүхий л булчингийн үйл ажиллагаа.

 Мэдрэлийн ядаргаанд орсны шинж тэмдэг

Мэдрэлийн ядаргаанд орсноор дараах шинж тэмдэг илэрнэ. Үүнд:

Толгой байнга өвдөх

Ой тогтоолт муудах

Анхаарал сулрах

Даралт ихсэх

Шилэн хүзүү хөших

Уур уцаартай болох

Шөнө нойр хүрэхээ болих

Хоолны шингэц муудах

Зүрх өвдөж, гар салгалах

Булчин өвдөх

Ачаалал даах чадвар муудах

Үе мөч өвдөх, улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Мэдрэлийн ядаргааг хэрхэн тайлах вэ?

Хэрэв танд дээрх шинж тэмдгийн ихэнх нь илэрч байгаа бол та өөрийн бие, мах бод сэтгэл санааг анхааралдаа авах цаг болсныг илтгэж байна. Мэдрэлийн ядаргаа нь ихэвчлэн архаг, ядаргаа, стресс, байнга юм бодох, байнгын асуудалтай байх зэргээс үүддэг. Тиймээс мэдрэлийн ядаргааг тайлахын тулд дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

Эрүүл зөв хооллох

Хоногт 8-аас дээш цаг унтаж амрах

Чанартай унталтын техник /Good sleep management techniques/-ээс сурлцах

Тайвшруулах, дасгал бясалгал хийх

7 хоногт 3-4 удаа идэвхтэй хөдөлгөөн хийх

Стрессээ бууруулах

Сэтгэлээ тайван байлгах

Цэвэр агаарт гарах

Хүүхдийг компьютер тоглоомоос хол байлгах

Ажил амралтаа зөв зохицуулах

Эдгээрээс гадна хамгийн гол нь өдрийн ядаргааг хуримтлуулалгүйгээр тухайн өдөрт нь тайлж сурах хэрэгтэй. Хуримтлуулсан ядаргаа нь архагшиж, бие мах бод, сэтгэл санааг доройтуулдаг.

Мэдрэлийн ядаргаа хүндэрвэл ямар аюултай вэ?

Ихэнх хүмүүс мэдрэлийн ядаргааг тоохгүй орхих нь бий. Гэвч уг ядаргаа нь хүндэрснээр хүний сэтгэцэд өөрчлөлт ордог. Мөн нойр булчирхай болон бөөрний үрэвсэл бий болох, судас хатуурах, цус багадах, ходоодны шархлаа үүсэх, сэтгэл гутралд орох улмаар амиа хорлоход хүргэдэг аюултай болохыг анхаарах нь зүйтэй.

 

Be the first to comment on "МЭДРЭЛИЙН ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?"

Leave a comment

Your email address will not be published.


*